БАЯН-ӨЛГИЙ: 326,2 тонн малын сэг зэм, хог хаягдлыг ачиж зайлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-23 11:40:58

Өлгий /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр "Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан "Эрүүл аюулгүй, цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээний тухай" албан даалгавар гаргасан.


Тус албан даалгаварт хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын бүсийн гудамж талбай, усан сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд болон авто замын дагуух хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны сэг, зэмийг мал эмнэлгийн хяналтын байгууллагын хяналт дор халдваргүйтгэх болон устгахыг даалгасан.


Албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас сумдын ЗДТГ, байгаль орчны хяналтын улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч нарт эзэнгүй хог хаягдал болон эзэнгүй газарт үхэж хорогдсон мал, амьтны сэг зэмийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх үүрэг өгсөн байна.


Сумдын ЗДТГ, холбогдох албан тушаалтнууд өнгөрсөн сард аймгийн хэмжээнд 67,1 тонн мал, амьтны сэг, зэм, 105,8 тонн эзэнгүй хуурай хог, энэ сард 68,4 тонн мал, амьтны сэг зэм, 84,5 тонн хуурай хог, нийт 326,2 тонн хог хаягдал цэвэрлэж, нэгдсэн хогийн цэг дээр буулгаж аюулгүй болгосон ажээ.  

Холбоотой мэдээ