ДОРНОД: Сувилагч Б.Алтантуяа "Алтангэрэл" судрыг үүрч Хан-Уулыг гороолон гүйлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-23 12:21:38

Дорнод /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн сувилагч Б.Алтантуяа өчигдөр "Алтангэрэл" судрыг үүрч Хан-Уулыг гороолон гүйлээ. Тэрбээр энэ гүйлтээрээ орон дэлхий, орчлон ертөнц, унаган нутаг, угаасан усаа хайрлан хамгаалахыг уриалж байна.

Судар судрын дээд "Алтангэрэл" судрыг баринтаглан үүрч, Дорнод аймгийн тахилгат Хан-Уул хүртэл 20 км гүйж, Төв гандан хийдийн лам хуврагуудад судраа өргөн барьсан юм. 

Сувилагч Б.Алтантуяа ноднин намар Чойбалсан хотоос нийслэлийг зорин 22 хоногийн турш гүйхдээ хавдрын эсрэг дуу хоолойгоо хүргэж байсан. Дараагийн удаад тэрээр Вангийн цагаан уул руу гүйнэ гэлээ. 

Холбоотой мэдээ