ТӨВ: Жаргалант сум 8920 га талбайд тариалалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-24 16:58:15

Жаргалант /МОНЦАМЭ/. Төв аймгийн Жаргалант сум нь нийт 7000 хүн амтай, гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний 15 нэр төрлийг үйлдвэрлэдэг. Тариалангийн эргэлтийн нийт талбай 38 мянган га байдаг бөгөөд энэ жил 16 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ.


Энэ сарын 23-ны өдрийн байдлаар 8920 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс үр тариа 5636 га талбайд, улаанбуудай 5334 га-д, овьёос 152 га-д, гурвалжин будаа 150 га талбайд тариалсан байна. Тосны ургамлыг 3640 га-д тариалахаас 1803 га-д, төмс 7941 га-д тариалахаас 1409 га талбайд, хүнсний ногоо 72 га тариалаад байна.

Жаргалант суманд олгогдсон арилжааны банкны хөнгөлөлттэй зээлийг 35 иргэнд 2,5 тэрбум төгрөг, техникийн зээлийг 6 иргэн, 2 аж ахуй нэгжүүдэд 557 сая төгрөгийн зээлийг олгосон. 

Холбоотой мэдээ