Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайдтай уулзав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Xinhua/.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй Бээжин хотноо лхагва
гарагт уулзжээ.
Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд чин сэтгэлийн мэндчилгээ дамжуулахыг М.Мишустинаас хүсээд гуравдугаар сард тус улсад хийсэн төрийн айлчлал нь амжилттай болж, В.Путинтэй Хятад, Оросын харилцаа, олон салбарын хамтын ажиллагааны талаарх цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлсныг онцолжээ. Энэ нь хоёр орны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, ард түмний хүсэл эрмэлзэл, цаг үеийн чиг хандлага юм гэж тэрбээр хэлсэн байна.
БНХАУ-ын дарга мөн хоёр тал Хятад-Оросын харилцааны асар их нөөц боломж, өргөн хэтийн төлөв, хүчтэй хөшүүргийг ашиглан олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, шинэ эринд иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа баяжуулна гэдэгт итгэлтэй байна гэв.
Хятад, Орос хоёр орон өөрсдийн язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан бие биенээ тууштай дэмжиж, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, “Хорийн бүлэг” зэрэг олон талт талбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж Ши Жиньпин цохон тэмдэглэлээ.
Хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшинг ахиулж, хоёр талын хамтын ажиллагааны институц, механизмыг боловсронгуй болгож, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох чиглэлд хамтын ажиллагааг уялдуулан өргөжүүлж, эдийн засгаа өсгөх шинэ зорилгуудыг бий болгохын тулд цаашид нөөц бололцоогоо ашиглах ёстой гэж Ши Жиньпин тэмдэглээд, ард түмэн хоорондын болоод соёлын харилцааг өргөжүүлэх хэрэгтэйг нэмж хэлжээ.
Мөн Хятад улс нь бүс нутгийн илүү нээлттэй, том зах зээлийг бий болгоход хувь нэмрээ оруулах, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, жигд байдлыг хангах, бүс нутгийн улс орнуудад бодит үр ашиг авчрахын тулд “Бүс ба зам” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлд Орос, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Хятадад албан ёсны айлчлал хийж буй М.Мишустин хариуд нь В.Путин чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөснийг Ши Жиньпинд уламжлав. Ши Жиньпиний гуравдугаар сард Орост хийсэн түүхэн төрийн айлчлал маш амжилттай болж, Орос Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлснийг тэрбээр онцоллоо.
М.Мишустин үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад улстай хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, өндөр дээд түвшний уулзалтууд, холбогдох механизмыг бүрэн ашиглан олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв.