Азийн физикийн олимпиадын хоёр дахь шатны шалгалтад 195 сурагч оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн физикийн XXIII олимпиад үргэлжилж байна. Сурагчид хоёр дахь шатны шалгаруулалтад өнөөдөр хамрагдлаа.
Нийт 195 сурагч 5 цагийн хугацаанд туршилтын хоёр бодлогын хариуг гаргах даалгавартай.
Бодлогын хариултыг гаргахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг Монголын захиалгаар Тайваньд бүтээсэн юм.
- Өндөр нарийвчлалтай хэмжилт хийнэ
- Зүй тогтлыг судална
- Таамаглал дэвшүүлнэ
- Таамаглалаа туршилтаар батална.




