ДОРНОД: Улаанбурхан, улаануудын эсрэг вэкцин хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-31 08:51:37

Чойбалсан /МОНЦАМЭ/. Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад 10 сартайгаас найм хүртэлх насны хүүхдүүдийг хамруулж эхэллээ. Вакцинжуулалтыг энэ сарын 29-нөөс зургадугаар сарын 10-ныг хүртэл хийнэ. 

Дорнод аймгийн хэмжээнд 10 сартайгаас найм хүртэлх насны 14 мянга гаруй хүүхэд бий. Энэ зургаадугаар сард хоёр нас хүрч байгаа хүүхэд товлолын вакцинаа хийлгэнэ, бусад хүүхэд нэмэлт дархлаажуулалт хамрагдана гэлээ. Салхинцэцэг, гахайн хавдар, ковид, гар хөл амны өвчин бүртгэгдэж байгаа учраас энэ өвчнөөр өвдсөн бол нэг сарын дараа улаанбурхан, улаануудыг эсрэг вакцин хийлгэхийг ЭМГ-аас зөвлөж байна. 

Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, 10 хүн тунгаар савласан, товлолт дархлаажуулалтад хэрэглэдэг вакциныг тарьж байгаа юм. Түр цэг, өрх, сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж болохоос гадна сургууль, цэцэрлэгүүдээр хуваарийн дагуу вакцин хийж эхлээд байна. 

Улсын хэмжээнд улаанбурхан, улаануудын эсрэг дархлаажуулалтыг нийт 12 удаа зохион байгуулж байсан. Хамгийн сүүлд 2019 онд 10-18 насны хүүхдүүдийг хамруулж байжээ.



Холбоотой мэдээ