БАЯН-ӨЛГИЙ: Зургаадугаар сард олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-29 12:19:01

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар зургаадугаар сарын агаарын олон жилийн дундаж температур 2-12 хэм дулаан байдаг. Харин энэ жил олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдсан талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Тодруулж хэлбэл, нэгдүгээр 10 хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3 хэм дулаан байна.

Тухайн сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дундаж нь 21-33 мм байдаг ба энэ жилийн хувьд олон жилийн дунджаас бага хур тунадас орно.

Нэгдүгээр 10 хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн болон дунд, гуравдугаар 10 хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох төлөвтэй. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч болзошгүй аж.   

Холбоотой мэдээ