БНЭУ-ын Засгийн газрын тусгай тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-31 08:37:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл /ICCR/ 2023-2024 оны хичээлийн жилд /уламжлалт/ тусгай тэтгэлэгт бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

 

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-аас дээш насны бүрэн дунд боловсрол эзэмшсэн /физик, хими, биологи хичээл заавал судалсан байх/ сурлагын сайн дүнтэй болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл /ICCR/-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линкээр 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахимаар бүртгүүлэх боломжтой юм.


Энэтхэгийн Нью Дели дэх Соёлын Харилцааны зөвлөл /ICCR/ нь гадаад иргэдэд Аюурвед, Иог, Унани, Сиддха, Хомеопати зэрэг чиглэлээр суралцуулах боломж олгодог. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл /ICCR/-ийн портал сайтаас авна.

Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт хийгээд сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтсан болно. Тэтгэлгийг сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид олгох юм.

Бүртгэл 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Суралцах мэргэжлийн чиглэл

Бакалавр

- Аюурведийн анагаах ухаан, мэс засал

- Сиддха анагаах ухаан, мэс засал

- Унани анагаах ухаан, мэс засал

- Хомеопати анагаах ухаан, мэс засал

- Иогийн шинжлэх ухаан

- Иог шастра

Магистр

- Аюурвед

- Сиддха

- Унани

- Хомеопати

Доктор

- Аюурвед

- Унани

Тэтгэлэгт хөтөлбөрт оролцож буй их сургуулиудын жагсаалтыг БНЭУ-ын Соёлын харилцааны зөвлөлийн веб сайтаас авах боломжтой. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ayush.gov.in  цахим хуудаснаас авах юм. 

Холбоотой мэдээ