Хүүхдийн баяраар хаана, ямар үзвэр болох вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-01 08:41:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна.


Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрладаг Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. 


Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг мөрдөж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.

  • Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, нарнаас хамгаалах малгай өмсөх, шил зүүх, сэрүүхэн үед даарахаас сэргийлэх, борооны шүхэр авч явах,
  • Хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж эцэг эх, асран хамгаалагчид утасныхаа дугаарыг цээжлүүлэх, утасны дугаартай бугуйвч, мандат, бусад таних тэмдгийг заавал хэрэглэх,
  • Хүнсний аюулгүй байдлыг хангасан, баталгаат хугацаатай, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэх,
  • Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг бэртэж гэмтэх, зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх.

Хүүхдийн баяраар болох үйл ажиллагаа болон хөтөлбөрийн мэдээллийг доорх QR кодыг уншуулан аваарай.






Холбоотой мэдээ