ДОРНОД: Зургаан булгийн эхийг хашаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-02 10:11:25

Чойбалсан /МОНЦАМЭ/. Таван сумын зургаан булгийн эхийг хашаална. Тодруулбал, Хөлөнбуйр сумын “Чулуутын булаг”, Баянтүмэн сумын “Хустайн булаг”, Булган сум “Шанагын булаг”, Гурванзагал сумын “Мэлхийн булаг”, Матад сумын “Сүмийн булаг”, “Хөх усны булаг"-ийг хашаалах юм. 

Энэ ажлыг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" төслийн 112,5 сая төгрөгийн санхүүжилтээр хийх бөгөөд худалдан авах ажиллагааг зарлаад байна.

Ноднин жил дээрх төслийн 21,7 сая төгрөгийн санхүүжилтээр Баян-Уул сумын “Мухарын булаг”, “Зүүн ар булаг"-ийн эхийг хашаалсан.

Цаашид үе шаттайгаар булгийн эхийг хашаалж, гадаргын усны сав газарт хамгаалалтын бүсийн дэглэм тогтоох, урсацыг сайжруулах ажлыг орон нутгийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардал болон олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран хийхээр төлөвлөж байна. 

 

Холбоотой мэдээ