Японд энэ жил хамгийн дулаан хавар тохиожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-06-02 14:56:52

ТОКИО. /Kyodo/. Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар тус улсын Цаг уурын агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.


Тодруулбал, энэ оны 3-5 дугаар сарын дундаж температур 1991-2020 оны хоорондох 30 жилийн дунджаас Цельсийн 1.59 хэмээр дулаан байжээ. Ингэснээр энэ үзүүлэлт 1998 онд 1.24 хэмд хүрч байсан өмнөх дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна. Дундаж температурыг хэмжихэд бодит температур бус температурын хазайцыг ашигладаг байна.


"Агаарын температурын өсөлт дэлхийн дулаарлын нөлөөллөөс үүдэлтэй" гэж Цаг уурын агентлагийн мэдэгдэлд дурджээ. Энэ оны гуравдугаар сард агаарын хэм нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Токиогийн интоорын мод цагаасаа эрт цэцэглэж, 1953 оноос эхлүүлсэн ажиглалтын түүхэнд цагаасаа эрт цэцэглэсэн гурван жилийн /2020, 2021/ нэг болжээ. 

Холбоотой мэдээ