Душанбед зодоглох Монголын жүдочид

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-02 15:09:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тажикстанд жүдо бөхийн Гран-при Душанбе тэмцээн өнөөдөр эхэлж байна. Одоогийн байдлаар 42 орны 313 бөх оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монголын шигшээ баг 19 жүдочдын бүрэлдэхүүнтэй татами дээр хүч сорино.

Гран При тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд алтан медалийн эзэн 3000 ам доллар (2400 тамирчин, 600 дасгалжуулагч), мөнгөн медаль 2000 ам.доллар (тамирчин 1600, дасгалжуулагч 400), хүрэл медаль 1000 ам.доллар (тамирчин 800, дасгалжуулагч 200) хүртэх юм.

Монголын шигшээ баг

Эрэгтэй

60 кг – Б.Цогт-Очир, К.Ёолк

66 кг – Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд

73 кг – О.Уранбаяр, А.Өсөхжаргал

81 кг - Г.Болор-Очир

100 кг – Б.Гончигсүрэн

Эмэгтэй

48 кг – Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

57 кг – О.Оюунчимэг

63 кг – Д.Есүй, М.Ичинхорлоо

70 кг – Б.Баасанжаргал, С.Лхагвадулам

78 кг – О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од

+78 кг - А.Адъяасүрэн, Д.Номинзул нар Душанбед зодогдохоор зориод байна.

 

Холбоотой мэдээ