n_sarchihg@yahoo.com
2022-12-07 00:23:27
Мазаалай өссөн сайхан мэдээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн" Төрийн ордонд 4-р сарын 14-нд болсон. Үндэсний хэмжээний энэ зөвлөгөөний үеэр мазаалай баавгайн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Мазаалайг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нэн ховор амьтдыг хамгаалах олон улсын туршлага зэрэг нийт дөрвөн илтгэлтэй танилцаж, хэлэлцсэн юм. Улаан номонд бичигдсэн нэн ховор амьтан мазаалай баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг хамгаалах чиглэлээр салбар яам бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдгээ ч энэ үеэр мэдэгдэж байсан. Мөн“Нэн ховордсон энэ амьтныг хамгаалахад иргэдийн оролцоо чухал" гэсэн саналд зөвлөгөөнд оролцогчид нэгджээ. Түүнчлэн сансрын дохиололтой хүзүүвч зүүх ажлыг нэмэгдүүлэх нь зүйтэй, ингэснээр өргөн уудам нутагт бэлчээрлэдэг тул байршлыг зөв тогтоох боломж бүрдэнэ гэж дүгнэсэн байна. Бэлчээрлэх талбайг зөв тогтоосноор орчны бүсийн иргэд, малчид, хилийн цэргийнхэнд ухуулга сурталчилгааны ажлыг явуулж, ялангуяа мазаалайн байршил нутагт хүн, мал оруулахгүй байх, шаардлага гарвал байгаль хамгаалагчдын зөвшөөрөл хяналтын дор нэвтрүүлэх, байршил, тоо толгойн талаар мэдээлэх давуу талууд үүсэх ажээ.
224 өдөр