ХЭНТИЙ: Стратегийн команд штабын сургууль зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-02 19:29:45

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт энэ сарын 7,8-ны өдрүүдэд стратегийн команд штабын сургууль болно. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас “Бэлэн бай” 20 хоногийн аяныг зохион байгуулж байгаа юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн ЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, төрийн болон ТББ-ын уялдаа холбоог сайжруулах зорилгоор тус аяныг өрнүүлж байна.

ОБЕГ-аас хийсэн аналитик судалгааны дүнгээр иргэдийн газар хөдлөлтийн талаарх мэдлэг, ойлголт цэгцгүй, бэлтгэл хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийг цэгцтэй байдлаар иргэдэд хүргэх үүднээс Belenbai.mn  сайтыг мөн бэлтгэсэн байна.

Иргэд шинэ жил, цагаан сар зэрэг баяруудаа сайн төлөвлөдөг ч газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход юунд бэлэн байхаа мэддэггүй. Тийм учраас цахим орчноор дамжуулан цогц, цэгцтэйгээр мэдээллийг хүргэх үүднээс энэхүү сайтыг бэлтгэжээ.

Хэнтий аймаг стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж зургаан ажлын багт 108 хүн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ