ОРХОН: “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” чуулган энэ сарын 15-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-02 18:25:22
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Энэ сарын 15-17-нд “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” чуулган болно. Чуулганы эхний өдөр “Хамдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум, хоёр, гурав дахь өдөр нь “Смарт Эрдэнэт-2023” экспо болно.

Уг чуулганыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгуулагуудыг идэвхжүүлэх зорилгоор хийж байгаа юм. Мөн “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Смарт аппликейшныг сурталчлахад чиглэж байна.

Чуулганыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн парк, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим хамтран зохион байгуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ