АРХАНГАЙ: Хүүхэд оролцсон гэмт хэрэг 5 гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-05 13:39:40

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр оны эхний таван сарын байдлаар 139 гэмт хэрэгт 114 хүн холбогджээ.


Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 35, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 66, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9, хүрээлэн буй орчны эсрэг  гэмт хэрэг 19, бусад 10 гэмт  хэрэг гарсан байна

.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 5 байгаагийн дотор хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг-2, бусад-3 байв. Насны байдлаар нь авч үзвэл 14-15 насны 3, 16-17 насны 2 хүүхэд байна.


Харин гэр бүлийн хүчирхийллийн эсэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.


Архангай аймгийн тухайд 10-19 насны нийт 16258 хүүхэд байдаг.

Холбоотой мэдээ