Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-06 09:01:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн хурлын 2023 оны нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт явагдана.


Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан.


Иймд тус заалтыг үндэслэн тухайн шатны сонгуулийн хороод нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 3-нд гардуулсан байна.



Холбоотой мэдээ