ДОРНОГОВЬ: “Соёлын сэргэлт-2023” аян энэ сарын 19-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-06 12:18:05

Дорноговь /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “Соёлын сэргэлт-2023” аян Дорноговь аймагт зургаадугаар сарын 19-нөөс эхэлнэ.

Бэлчээрийн мал аж ахуй хийгээд нүүдэлчдийн буй болгосон өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, ард нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой уг аянд Дорноговь аймгийн 14 сум нэгдэж, орон нутагтаа соёлын бүтээлч ажлыг зохион байгуулах юм.

Энэ үеэр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзмэрүүд, аймгийн түүхийн музейн үзмэрүүдийг олон нийтэд үзүүлж, соёл урлагийн тоглолт,  эрдэм шинжилгээний илтгэл, соёлын гар урлалын бүтээлүүд зэргийг олон нийтэд үзүүлэх юм. “Соёлын сэргэлт-2023” аян энэ сарын19-25-ныг дуустал үргэлжилнэ.

Холбоотой мэдээ