ХОВД: Дуут суманд сарлагийн борц үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дуут сумын малчид нэгдэн хоршоо байгуулж, уламжлалт аргаар бэлтгэсэн сарлагийн борцыг зах зээлд нийлүүлж байна.
Сарлагийн
борцыг энэ оны 5 дугаар
сараас эхлэн худалдаанд гаргасан.
Ингэхдээ “Хариуцлагатай нүүдэлчин”
стандартыг нэвтрүүлж, чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан, мөшгөх тогтолцооны
QR код бүхий хаягтай сарлагийн борцыг зах зээлд нийлүүлж байгаагаараа онцлог юм.
Сарлагийн
борц нь үхрийн борцноос уураг, илчлэгээр баялаг, шимт чанар их, экологийн цэвэр
бүтээгдэхүүн бөгөөд хаяг (шошго) дээрх QR кодыг уншуулаад гарал үүслийн
талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болох аж.
Ташрамд,
Ховд аймгийн хэмжээнд 3200 гаруй өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч
үйл ажиллагаа явуулдаг. Мөн 280-аад хоршоо ажиллаж
байгаагаас 2022 онд 26 хоршоо шинээр үүсгэн байгуулжээ.