Венецийн кино наадмын тэргүүн шагналыг Филиппинийн кино хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-09-12 11:20:02

ВЕНЕЦ. /ВВС/. Филиппинийн найруулагч Лав Диасын найруулсан “Орхигдсон эмэгтэй” кино Венецийн кино наадмын шилдэг киногоор тодрон “Алтан арслан” шагнал хүртлээ.

Энэ кинонд өш хонзондоо улангассан багш эмэгтэйг хийгээгүй хэргийнх нь төлөө шоронд 30 жил хорьсны дараа өршөөл үзүүлсэн тухай өгүүлдэг аж.

Диас хэлэхдээ “энэ бол хэдэн зуун жил үргэлжилсэн колонийн дэглэмийн дараах филиппинчүүдийн тэмцлийг харуулсан кино” гэжээ.

Венецийн 73 дугаар кино наадамд 20 кино өрсөлдсөн байна.

57 настай найруулагч шагнал авсныхаа дараа хэлэхдээ “энэ бол манай улс, филиппинчүүд, бидний болон хүн төрөлхтний тэмцлийг харуулсан кино. Маш их баярлалаа” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ