Шөнийн автобус зургаан чиглэлд 22.00-02.00 цагийн хооронд үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-16 11:14:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын иргэд шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэхээр шөнийн тээврийн үйлчилгээг өчигдөрөөс эхлүүлээд байна.


Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобусууд 22.00-02.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм. Тодруулбал,

• ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”

• ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”

• ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”

• ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”

• ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”

• ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилнэ.


Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй. 












Холбоотой мэдээ