ДОРНОД: Чух нуурын ус, ёроолын лаг шавар арьс, тулгуур эрхтний өвчин эмгэгт тустай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар
сумын нутаг дахь Чух нуурын ус нь арьсны төрөл бүрийн өвчинд, ёроолын лаг шавар нь
тулгуур эрхтний өвчин эмгэгийг засахад тустай.
Нуур нь сумаасаа 20 км-т, Улз голын савд ДТД 684 метр өндөрт оршдог. Нуурын хөвөөнд үйл ажиллагаа явуулдаг Чух амралтын газар, жуулчны бааз нь 100 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэхүү амралтын баазыг түшиглэн ажил хэргийн уулзалт, семинар зөвлөгөөн зохион байгуулах, экологи биологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучууд дадлага хийх, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, завин аялал хийх, загасчлах боломж бий.
Мөн шувуу ажиглах аялал жуулчлалын чухал цэгүүдийн нэг юм. Чух
нуурын хойд болон баруун урд хэсгийн намгархаг орчинд шувууд үүрлэдэг,
хажуугийн зэгсэнд хархираа тогоруу өндөглөж зусах нь элбэг. Зарим зун Чух нуурт
100 хүртэл хос хун чуулдаг онцлогтой.
Нуурын
хөвөөн дэх амралтын газрыг түшиглэн сүүлийн жилүүдэд урин дулааны улиралд
ахмадуудыг сувилах үйлчилгээ үзүүлж байна.