ОРХОН: Тоон гарын үсгийг байгууллагын дотоод үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-28 17:04:58
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтэс улсаас иргэнд үнэ төлбөргүй олгосон тоон гарын үсгийг байгууллагын дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.


Ингэснээр ажилтнууд албан хэрэг хөтлөлт, томилолтын талаарх мэдээллийг гар утаснаасаа баталгаажуулах боломжтой болж байна.


Өмнө нь тус үйлдвэр хамтран ажилладаг технологийн компаниас тоон гарын үсэг авахад өндөр зардал гаргадаг байсан бол одоо улсаас иргэн бүрд олгосон тоон гарын үсгийг үйлдвэрийн хэрэгцээнд бүрэн  ашиглах боломжийг Мэдээллийн технологийн ажилтнууд бүрдүүлээд байна.


Цаашид тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухаан нэвтрүүлэх, үйлдвэрт ашиглаж буй нийт албан хэрэг хөтлөлт, хурлын тэмдэглэл, дуу дүрсийг цаасан дээр буулгахаар туршиж эхлээд байна гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ