Солонгост болсон газар хөдлөлтөд монгол иргэн өртөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-13 16:04:20

БНСУ-ын өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд Монгол иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй байна гэж Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээллээ.

Тус улсын Онцгой байдлын газрын 9 дүгээр сарын 13-ны өдрийн өглөөний 5 цагт гаргасан дүгнэлтээс үзвэл Кёнсанд 8 хүн, Кёнбүгд 5 хүн, Тэгү хотод 2 хүн, Чоннам аймагт 1 хүн бэртсэн байна.

Өмнөд Солонгосын Цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар даваа гарагийн оройн 7:44 цагт Умард Кёнсан аймгийн Кёнжу хотод 5.1 баллын, 8:32 цагт тус хотоос холгүй орших газарт 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлж буй. 

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ