Нэшийн хэрэгтэй холбогдуулж хоёр иргэнийг сэжигтнээр саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-09-13 16:22:32

ИБУИНВУ-ын иргэн Стив Нэш гэгч иргэн энэ оны 8 дугаар сарын 31-нд Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг Хандрагат гэх газарт амь насаа алдсан байдалтай олдсон. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын онц ноцтой хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.

Одоогоор хэрэгтэй холбогдуулж хоёр монгол иргэнийг сэжигтнээр саатуулжээ. Түүнчлэн хэргийн газраас олдсон нотлох баримтуудыг шинжилгээнд өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр тэрээр ир, үзүүртэй зүйлээр цээжний хөндийд хатгагдаж нэвтэрсэн шархны улмаас гадна болон дотуур цус алдаж нас барсан байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

ГХЯ-ны Консулын газрын зүгээс дээрх хэрэгтэй холбоотойгоор ИБУИНВУ-ын ЭСЯ-тай тогтмол холбоотой ажиллаж, ЭСЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу талийгаачийн шарилыг эх оронд нь хэрхэн хүргүүлэх болон хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай мэдээллийг тогтмол өгч байгаа аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ