ДОРНОД: Нийт нутгаар хур бороо ахиу орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-07-04 16:17:56

Чойбалсан /МОНЦАМЭ/. Энэ сард Дорнод аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.


Олон жилийн дунджаар нутгийн зүүн хэсгээр 70-100 мм, бусад нутгаар 30-70 мм ордог аж.


Харин Дорнод аймгийн нутаг олон жилийн дунджаар +20...+26 градус дулаан байдаг бол энэ сард агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  


Өмнөх арав хоногтой харьцуулахад Буйр нуур, Хөх нуурын усны түвшин хоёр см, Халх гол уртын дагуу 7-12 см, Хэрлэн гол уртын дагуу хоёроос гурван см, Улз гол уртын дагуу нэгээс найман см-ээр буурчээ.


Тодруулбал, өнөөдрийн байдлаар Хэрлэн гол төвдөө 110 см, Хөлөнбуйр сум орчимд 159 см, Улз гол 105-143 см, Халх гол 165 см, Ялалт баг орчимд 427 см, Буйр нуур 203 см, Хөх нуур 272 см-ийн гүнтэй байна. 

Холбоотой мэдээ