Задлан шинжилгээний дүнгээр гадны нөлөөгүй гэж гарчээ

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2016-09-13 17:43:23

ОХУ-ын Красноярск хотноо өнгөрөгч 8 дугаар сарын 30-ны өдөр манай улсын 2 иргэн усанд живж амь насаа алдсан хэрэг гарсан.

Хэрэг гарсан даруйд буюу есдүгээр сарын нэгэнд Гадаад харилцааны яамны зүгээс Эрхүү дэх Ерөнхий консулын газраар дамжуулан ОХУ-ын ГХЯ-ны Красноярск дахь төлөөлөгчийн газарт эрлийн ажлыг шуурхай явуулах хүсэлт тавьсан юм.

Хүсэлтийн дагуу нэг иргэний /талийгаач О/ цогцсыг олж, нөгөө иргэний /талийгаач Д/ цогцсыг хайх ажиллагааг явуулж байсан бөгөөд хоёр дахь иргэний цогцсыг олсон тухай оросын талаас урьдчилсан байдлаар мэдэгджээ.

Талийгаач О-гийн цогцсонд хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан ба ямар нэгэн гадны нөлөөгүй гэж гарсан аж.

Б.Туул

Холбоотой мэдээ