Үндэсний их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй хүчит 512 бөх зодоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2023-07-11 14:05:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхлээд байна.


Өнөө жилийн үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглож буй. Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаан зүүн талын тэргүүн магнайг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь нараар манлайлуулан эхэллээ.


Энэ жилийн баяр наадамд Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, О.Хангай нарын аварга цолтой зургаан бөх,  Ц.Содномдорж, Х.Мөнхбаатар, Б.Орхонбаяр нарын улсын арслангууд тэргүүлэн зодоглож байна. 


Сануулахад,  Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 10.000 ам.доллар, үзүүрлэсэн бөхийг 5.000 ам.доллараар тус бүр байлах юм. Түрүү, үзүүр бөхийн байг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК даах юм. Мөн  “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр Улсын заан цол хүртсэн бөхөд “Заан жимни” автомашиныг шагнал болгон гардуулна гэдгийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдээд байгаа.





Холбоотой мэдээ