Хөвсгөл аймгийн Галт сумын Б.Отгонсэлэнгийн саарал морь их насанд торгон жолоогоо өргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2023-07-11 16:54:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдаан Хүй долоон худагт Их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна.


Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд нийт 220 хурдан хүлэг уралдуулахаар бүртгүүлжээ. Их насны морьд нийт 27 км зайд уралдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын Б.Отгонсэлэнгийн хурдан саарал морь өнгөлж, төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.


Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Д.Баттөгсийн хурдан загал, айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Г.Баярцогтын хээр, дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Т.Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хул хурдалж, наадамчин олноо баясгав.






Холбоотой мэдээ