Монголд зургийг нь авсан Японы "TBS" телевизийн "VIVANT" олон ангит кино өнөөдрөөс гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-16 09:27:05
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы кино урлагийн А зэрэглэлийн уран бүтээлчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй одод тоглож, Монгол Улсад хоёр сар орчим зураг авсан "TBS" телевизийн "VIVANT" олон ангит кино өнөөдрөөс олон нийтэд хүрч эхлэхээр болжээ.


Өргөн нэвтрүүлгийн хамгийн олон үзэгчтэй сувгийн нэгээр өдөр бүр 21.00 цагаас цацагдах энэхүү олон ангид кино нь Монгол Улсыг Японд сурталчлахад зохих нөлөө үзүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байна.


Уг бүтээлд Монголын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр зэрэг дөрвөн уран бүтээлч дүр бүтээжээ.


Холбоотой мэдээ