Чехийн теннисчин М.Вондроусова Уимблдонд анх удаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-16 10:33:27

ЛОНДОН. /ВВС/. Чехийн теннисчин Маркета Вондроусова бямба гарагт энэ улирлын гурав дахь Их дуулга болох Уимблдоны шувтаргын тоглолтод Тунисын тамирчин Онс Жаберыг хожжээ.


Тоглолт  6-4, 6-4 онооны  харьцаагаар өндөрлөж,  тус тэмцээнд чансаагаараа эрэмбэлэгдээгүй байсан М.Вондроусова анх удаа Их дуулгын аварга боллооО.Жабер чансаагаараа зургаад эрэмблэгдэж байв.


М.Вондроусова Уимблдонд анх удаа түрүүлж байгаагаас гадна мөн түүний Их дуулгын анхны түрүү болж байна.


Өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт болж,  Карлос Алкараз, Новак Жокович нар аваргын төлөө өрсөлдөнө.

Холбоотой мэдээ