Уран барималч Ж.Нанзаддорж өөрийн урласан бүтээлээ музейдаа хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-14 12:31:12

Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн Уран барималч Жамбалдоржийн Нанзаддорж өөрийн урласан Чингис хаалга, Өүлэн эхийн хөшөө, Чингисийн морьт хөшөөнийхөө эх хувийг түүх болгон үлдээхээр Хэнтий аймгийнхаа музейд хандивлалаа.

Эдгээр бүтээлүүдийг аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун хүлээн авч орон нутгаа сурталчлахад үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг хөшөөнүүдийн анхны загварыг дурсгасан явдал талархаж байгаагаа илэрхийлээд аймгийн түүхийн музейд хадгалуулахаар Музейн дарга Эрдэнэбулганд хүлээлгэн өгөв.

Музейн дарга Эрдэнэбулганд “Тус бүтээлүүд нь түүхийн дурсгалт эд өлгийн зүйлд хамаарагдаж байгаа тул ном журмынх нь дагуу хадгалж олон зуун жилийн турш устаж алга болохгүйгээр хамгаалах болно” гэв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ