"Сэр сэр салхи" кино “Венецийн олон улсын кино наадам”-ын бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-25 17:13:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" (City of Wind) кино 80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарчээ.


Тус кинонд Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан"-гаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллажээ.


"Сэр сэр салхи" киноны найруулагч П.Лхагвадуламын найруулсан "Есдүгээр сарын цас" /Snow in September/ богино хэмжээний кино нь өнгөрсөн жилийн 79 дэх удаагийн “Венецийн Олон Улсын кино наадам”-аас "Шилдэг богино хэмжээний кино" шагналыг хүртсэн аж.


Холбоотой мэдээ