ТӨВ: Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-26 21:31:59

Зуунмод /МОНЦАМЭ/. Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын баярын хурал 7 дугаар сарын 26-нд боллоо.

 

Баярын хуралд аймгийн үе үеийн удирдлагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, иргэд оролцлоо.

 

Энэхүү хурлаар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаар зарлигаар нийт 11 иргэн шагналаа гардан авав.

 

Тодруулбал,  

-Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Цэдэвдоржийн Энхбат

-Гавьяат малчин цолоор Батсүмбэр сумын иргэн, Улсын аварга саальчин Цэдэндамбын Цогзолмаа

-Гавьяат багш цолоор Зуунмод сумын иргэн, төр захиргаа, боловсролын салбарын ахмад ажилтан Занаажавын Гончигсүрэн

-Гавьяат эмч цолоор Зуунмод сумын иргэн, Хүний их эмч Хинаатын Цэрэнлхам

-Гавьяат агрономич цолоор Зуунмод сумын иргэн, Улсын аварга тариаланч Төгс-Очирын Баярхүү

-Гавьяат тээвэрчин цолоор Зуунмод сумын өндөр настан, ахмад тээвэрчин Ширнэнгийн Готов

-Гавьяат дасгалжуулагч цолоор Эрдэнэ сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Бадамраагийн Болдбаатар

-Гавьяат агрономич цолоор Борнуур сумын иргэн, Улсын аварга тариаланч Бямбын Атартунгалаг

-Гавьяат хуульч цолоор Зуунмод сумын иргэн, Хууль хяналтын салбарын ахмад ажилтан Дагвадоржийн Жамбалдорж

-Гавьяат барилгачин цолоор Зуунмод сумын иргэн, “Төв гэрэл” ХХК-ийн ерөнхий инженер Ойдовын Цагаанхүү

-Гавьяат эмч цолоор Дэлгэрхаан сумын иргэн, Хүний их эмч Бат-Очирын Бямбадаш нар шагнуулав.   

 

Мөн Төрийн дээд одон медаль, аймаг, салбарын шагналаар шагнагдсан эрхэм хүмүүсийг алдаршууллаа.

Холбоотой мэдээ