"Говь фестиваль-2016” арга хэмжээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-14 16:31:19

Өмнөговь аймагт "Говь фестиваль-2016” үзэсгэлэн худалдааны арга хэмжээ болох гэж байна. Энэ сарын 16-19-ний өдрүүдэд үргэлжлэх уг арга хэмжээнд тус аймгийн бизнес эрхлэгчид болон малчид оролцох юм.

Нутгийнхаа үйлдвэрлэл, шинэ санаа, шинэ боломжуудыг дэмжих зорилготой уг үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн үзэсгэлэн худалдааны үеэр амьд малын үзэсгэлэн худалдаа болох аж. 

Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан “Говь фестиваль-2016” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж зохион байгуулалтынхаа талаар ярилцсан юм. Энэ үеэр 14 сумаас бизнес эрхлэгч, малчид оролцохоор болоод байгааг мэдэгдлээ. 

Энэ жилийн хувьд хугацаа урт, олон төрлийн худалдааг зохион байгуулж буйгаараа онцлог юм байна. "Говь фестиваль-2016”  арга хэмжээний үеэр говь нутгийн нэрийн бүтээгдэхүүнийг шалгаруулдаг бөгөөд зохион байгуулалтай сум, шилдэг тариаланч, шилдэг өрхийн үйлдвэрлэлэгч зэрэг 10 номинацад шалгаруулан өргөмжилдөг билээ. Уг үзэсгэлэн худалдааг Даланзадгад сумын төвд "Шинэ говь" худалааны төвд нээх юм. Үйлдвэрлэгч, малчид цаашдаа уг худалдааны төвд лангуугаа үргэлжлүүлэн түрээслэх  боломжтой ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ