“Jupiter 3” хиймэл дагуулыг тойрог замд хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-01 15:44:22

ТАМПА./Spacenews/. Америкийн “Jupiter 3” хиймэл дагуулыг геостационар тойрог замд хөөргөсөн гэж “SpaceX” твиттер хуудсаараа мэдээлжээ.


Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвийн “Eastern” талбайгаас “Falcon Heavy” пуужингаар хөөрснөөс хойш 3 цаг хагасын дараа уг хиймэл дагуул пуужингаас салж тойрог замд орсон аж. Харин “Falcon Heavy” пуужингийн хажуугийн хоёр хурдасгуур нь хиймэл дагуул салснаас хойш 7 гаруй минутын дараа Кеннедийн нэрэмжит сансрын төвийн ойролцоо газардсан байна. Эдгээр хурдасгуур нь олон удаа ашиглагдах зориулалттай юм.


“Jupiter 3” хэмээх харилцаа холбооны дэлхийн хамгийн том  хиймэл дагуулыг “Falcon Heavy” пуужингаар долоодугаар сарын 26-нд хөөргөх байсан боловч хойшлуулсан талаар “SpaceX” компани  өмнө нь мэдээлж байв.

Холбоотой мэдээ