Алтай Таван Богд руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2023-08-01 13:47:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтай Таван Богд уул руу Шивээт хайрхан болон Их ойгорын байгаль хамгаалагчийн постноос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглосон шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэллээ.


Алтай Таван Богд уул руу зорчиж буй тээврийн хэрэгслүүд нь олон салаа зам гарган хөрсний эвдрэл үүсгэх, нэн ховор болон ховор ургамлын төрөл зүйл устгах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн унаган төрхийг алдагдуулахын зэрэгцээ зохих горим, дэглэмийг зөрчиж буй тул Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас дээрх шийдвэрийг гаргасан байна.


Гэхдээ уг шийдвэрт явганаар болон энгийн хөсгөөр зорчихыг зөвшөөрсөн аж.

Холбоотой мэдээ