Украины асуудлаарх Жиддагийн уулзалт өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-07 08:51:54

ЖИДДА. /Xinhua/. Саудын Арабын Жидда хотноо болсон Украины хямралын талаарх хэлэлцээ энх тайвныг тогтоох нийтлэг тохиролцоонд хүрэхийн тулд олон улсын хүчин чармайлтыг үргэлжлүүлэхийг уриалснаар өндөрлөлөө гэж “Saudi Press” агентлаг мэдээлэв.


Хоёр өдрийн турш үргэлжилсэн хурлын явцад дэвшүүлсэн үзэл бодол, эерэг саналуудын ач холбогдлыг оролцогчид цохон тэмдэглэжээ.


Саудын Арабын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мусаад бин Мохаммед Аль-Айбаны даргалсан уулзалтад Хятад, НҮБ тэргүүтэй 40 гаруй улс орон, олон улсын байгууллагуудын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд, төлөөлөгчид оролцсон байна.  


Холбоотой мэдээ