Айлуудын хашаан дахь лаг, хагшаасыг цэвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-07 14:38:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилсээр байна.


Өчигдрийн байдлаар 1034 албан хаагч 156 тээврийн хэрэгсэлтэйгээр 83 рейсээр 1762 тонн лаг, хагшаасыг цэвэрлэн, тээвэрлэж, төв замыг цэвэрлэн, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болголоо. 


Мөн айлуудын хашаан дахь лаг, хагшаасыг гарган, цэвэрлэж эхэлжээ. Энд онцгой байдлын алба хаагчид, цэргүүд, үерийн хор уршгийг арилгах, үерээс үүдсэн хохирлын хэмжээг тогтоох, лаг, хагшаас, бөглөрсөн шугам, хоолой, сувгуудыг цэвэрлэхээр Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 50 гаруй хүн 11 машин механизмтай ажиллаж байгаа аж.






 

Холбоотой мэдээ