Улиастай орчимд 4,4 баллын хүчтэй газар хөдөлжээ

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-10-06 13:57:42

Баянзүрх дүүргийн Улиастай орчимд 4,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг өчигдөр холбогдох байгууллагынхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Энэ сарын 03-ны 17 цаг 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4,4 хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед Бэлх, Шаргаморьт, Гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонсогдож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдэж сандрал үүсгэжээ.

Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дахь хүчтэй газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй 25 барилга, байгууламжид энэ сарын 3,4-нд үзлэг шалгалт зохин байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл илрээгүй гэх мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд