Үерт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-08 11:50:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх таван га газар бэлтгэн, замыг нь засаж, цахилгаанд холбож байна.


Одоогоор 67 хүн 34 машин механизмтайгаар замыг хайргаар хучиж хүчитгэн, 2.1 км замыг сайжруулан, үерийн усанд урссан замын хөвөө, явган замын зарим хэсгийг хүчитгэн, сэргээн засаж байна. Уруйн үерийн үеэр 730 метр хөвөө далан, 200 метр хайс, хашлага, мөн 1.2 км явган зам үерийн усанд эвдэрчээ.


Төлөвлөгөөний дагуу тухайн байршилд энэ онд 66 айлын газрыг төлөвлөсөн бөгөөд үерт автсан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ. Энэ газар нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороотой хамгийн ойр, боломжтой байршил юм. Энд 100 гаруй айл суурьшжээ. Иргэд хүсвэл суурьших боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ