“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тасалбарыг худалдаалж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-14 09:50:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа ОУОХ, Азийн Олимпын Зөвлөл, Зүүн Азийн Олимпын Хорооны удирдлага дор 11 спортын 12 төрлөөр “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг энэ сарын 16-23-нд зохион байгуулна. 


Улаанбаатар хотын 10 спорт байгууламжид үргэлжлэх тус наадмын тасалбарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо “Гэр Медиа” ХХК-тай хийсэн гэрээний дагуу TICKET.MN худалдаалж эхэллээ. Үзвэр үйлчилгээний тасалбар, суудал захиалгыг хүссэн цагтаа, хүссэн газраасаа захиалах, худалдан авах боломжтой. Тасалбарыг 10 000 болон 5000 төгрөгийн үнийн сонголттой борлуулж байна.


Цахим тасалбарыг:

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын албан ёсны веб сайт https://ulaanbaatar2023.org/ticket болон https://ticket.mn/ веб сайтын

БОКС - https://ticket.mn/event/1727/

ШИРЭЭНИЙ ТЕННИС - https://ticket.mn/event/1728/

БАДМИНТОН - https://ticket.mn/event/1724/

ХӨЛБӨМБӨГ - https://ticket.mn/event/1726/

САГСАН БӨМБӨГ (3х3) - https://ticket.mn/event/1729/

ВОЛЕЙБОЛ - https://ticket.mn/event/1731/

ТАЭКВОНДО - https://ticket.mn/event/1730/

САГСАН БӨМБӨГ - https://ticket.mn/event/1725/

ЧӨЛӨӨТ БӨХ - https://ticket.mn/event/1732/


Биет тасалбарыг Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний офис/, Нарантуул зах /Төв хаалганы хажууд 12 түргэн үйлчилгээний цэг/, Emart салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/-аас худалдан авч болно.

 

Холбоотой мэдээ