Шинэжинст сум өнгө нэмжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Шинэжинст сум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гудамж, талбайн 800 метр газар, сургууль орчмын 200 метр газарт 30 гаруй гэрэлтүүлэг суурилуулжээ.
Мөн Засаг даргын Тамгын газраас Соёлын төв хүртэлх талбайд бетонон зам талбайн тохижилтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Түүнээс гадна Засаг даргын Тамгын газарт бүрэн засвар хийж, ажилчид болон үйлчлүүлэгчдийн тав тухтай ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.
Тус сум 16501 мкв газар нутагтай, 2000 гаруй хүн амтай. Сонирхуулахад, Шинэжинст сумын 60 жилийн ой энэ онд тохиож буй. Анх тус сум 1928 онд Ямаан дээлт Гонсүрэн хэмээх даргатай 70 гаруй өрх, 2000 гаруй малтайгаар байгуулагдаж байсан байна.
Б.Мөнхзул