Аялал жуулчлалыг жишиг байдлаар хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-08-23 14:54:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого баримтлан ажиллаж байна.


Энэхүү бодлогыг орон нутагт амжилттай хэрэгжүүлж байгаа нэг жишээ нь АХБ-ны санхүүжилттэй Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт хэрэгжиж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг жишиг байдлаар хөгжүүлэх төсөл юм.


АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин орон нутаг дахь ажил, анхны томилолтоо дээрх төслийн хэрэгжилт, үйл ажиллагааг газар дээр нь танилцахаас эхлүүлэв.  


Төсөл нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлж, Хөвсгөл нуур, түүний эргэн тойрны байгалийн цогцолборт газрыг хамгаалах өндөр ач холбогдолтой гэдгийг аймгийн удирдлага онцолж байна. Тиймээс хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд, байгаль орчинд ээлтэй эко төсөл хэмээн хөвсгөлчүүд хүлээн авч, хамтран ажиллаж буй аж.


Цаашид тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд дэд бүтэц, зам, харилцаа, эрчим хүчний асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь чухал байна гэдгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Оюунтуяа хэлж байна. 

Холбоотой мэдээ