ӨНӨӨДӨР: “Монголын арбитрын өдөр-2023” олон улсын хурлыг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
9.00 цагт: Банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт
сэдвээр Монголбанканд өглөөний
уулзалт болно.
9.00-18.00 цагт: Монгол
Улсад анх удаа “Монголын арбитрын өдөр-2023” олон улсын хурлыг МҮХАҮТ-д зохион байгуулна.
-Олон
улсын нэр хүндтэй уран бүтээлчдийн
туурвисан томоохон бүтээлүүдийн “Public Art-Urban Sculpture” үзэсгэлэнг Хаан банкны
гадна талбай, Хаан Галерейд нээнэ.
-“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал "Новотел" зочид буудлын хурлын танхимд 2 дахь өдрөө үргэлжилнэ. Утас: 89647777
-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жааз оркестр Улаанбаатар, Дархан хотод тоглолтоо эхлүүлнэ.