ӨНӨӨДӨР: “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-25 07:25:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм хүргэж байна.


8.30 цагт: Монголын Залуучуудын Эвсэл (МЗЭ)-ээс “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна. 


9.00 цагт: “Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” музейд эхэлнэ. Утас: 99717977


9.00 цагт: Шинээр баталсан Боловсролын багц хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жилийг эхлүүлэх гэж байгаа учир салбарын удирдлагууд UG ARENA цогцолборт олон нийтэд мэдээлэл хүргэнэ.

 

11.00 цагт: "Акуа гарден" хорооллыг нураах захирамж гарсантай холбогдуулан M&G компанийн захирал А.Амарбаясгалан Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал хийнэ.


14.30 цагт: XБНГУ-ын Конрад Аденауэр Сан Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулж эxэлсний 30 жилийн ойг тоxиолдуулан ”Монголын ардчилал: Өчигдөр & Өнөөдөр” VII чуулганыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.


рөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл хаагдана 


-“Солонгосын соёлын өдрүүд-2023” үйл ажиллагааг энэ сарын 25-27-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна


-"FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Норфэй арт галерейд 9 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ