ДОРНОД: Ургацын болц харилцан адилгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-25 13:51:42

Чойбалсан /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, Дорнод аймгийн нийт нутгаар ургацын болц харилцан адилгүй байна.


Энэ онд Дорнод аймаг 29.4 мянган га талбайд тариалалт хийсэн. Тодруулбал,  21.4 мянган га-д улаан буудай, 0.4 мянган га-д бусад үр тариа, 3.2 мянган га-д малын тэжээл, 3.7 мянган га-д тосны ургамал тариалжээ.


Хураан авах ургацын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор аймгийн ХХААГ-ын ажлын баг Баян-Уул, Баянтүмэн, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан, Халхгол суманд ажиллаж байна.


Ургацын болц жигд бус байгаа учраас Монгол Улсын зөвлөх агрономич С.Гүнбаттай хамтран, дээрх сумдын 18 аж ахуйн нэгжийн тариалангийн талбайд ажиллаж байгаа юм. 

Холбоотой мэдээ