ТӨВ: Аймгийн хэмжээнд 1936 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-01 19:21:55

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 21473 суралцагч хамрагдана. Үүнээс 1 дүгээр ангид 1985 суралцагч элсэн орохоос 1936 хүүхэд элссэн байна.

 

Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар “Нэгдүгээр ангид элсэн суралцах ёстой 49 хүүхэд сургуульд элсээгүй. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, дахин суралцах шаардлагатай болсон, ар гэрийн байдлаас хамааран суралцах боломжгүй хүүхдүүд багтаж байна” гэв. 


Харин ЕБС-ийн 12 дугаар ангид аймгийн хэмжээнд 730 суралцагч элсэн орсноос Зуунмод хотод 240 суралцагч байна. 


Холбоотой мэдээ