Гурван улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын зам дагуух бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа наймдугаа сарын 30-наас есдүгээр сарйн 3-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болж байна.
Уг үйл ажиллагаа нь “Боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг эрэлхийлж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээцгээе” сэдвийн дор:
-Монгол ,Хятад, Орос гурван орны хил дамнасан тээврийн чадавхийг сайжруулах,
-Хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа солилцоо,
-Монголын Хятадын ашигт малтмалын худалдаа солилцоо,
Монгол, Хятад Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэл зэрэг таван сэдвийн хүрээнд болж байгаа юм.
2009 оноос хойг Эрээн хотноо 11 дэхь удаагаа зохион байгуулж байгаа форум нь цар тахлын нөлөөгөөр дөрвөн жил засварласны дараа болов.
Арга хэмжээнд Монголын талаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, БОАЖЯ болон Гадаадын иргэдийн харьяатын газар, хил залгаа аймгуудын Засаг дарга нарын тэргүүтэй салбарын төлөөлөл болон жижиг, дунд бизнес эрхлэгч нийт 100 орчим төлөөлөгч оролцож байна.
Мөн үзэсгэлэнд олон улсын бараа бүтээгдэхүүний 500 павилон ажиллуулж, автомашин, хүнд машин механизм, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн долоон хэсэгт гурван улсын иргэд бүтээгдэхүүнээ сурталчилж байна.