Rome Reports: Пап Францис Гэгээн Мариагийн баримлыг олсон эмэгтэйтэй мэндчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-09-04 12:35:18

ВАТИКАН. /Rome Reports/. Пап Францисыг Гэгээн Петр, Паулын цогчин дуганы дэргэд байрлах Монголын уламжлалт гэрт орохын өмнө үндэсний хувцастай бүсгүй угтан авч, хадган дээр тавьсан аягатай сүү өргөн барив.


Францис дотогш ормогцоо 10 жилийн өмнө ажлаа хийж байхдаа Гэгээн Эх Мариагийн модон баримлыг хогон дотроос олсон эмэгтэй Цэцэгээтэй уулзжээ.


Уг баримлыг  “Тэнгэрийн эх” хэмээн нэрлэдэг бөгөөд Гэгээн Петр, Паулын цогчин дуганд хадгалагддаг байна.


Өнгөрсөн жил Монгол дахь Католик шашны тэргүүн, кардинал Жоржо Маренго энэхүү баримлын өмнө Монголыг Гэгээн Мариад даатгажээ.

 


Холбоотой мэдээ